Фүүд Корп ХХК нь 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хоол үйлдвэрлэл, ресторан, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.
Фүүд Корп ХХК нь 2023 онд үүсгэн байгуулагдаж, хоол үйлдвэрлэл, ресторан, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Тус компани Солонгосын №1 шарсан махны франчайз Saemaeul Sikdang брэндийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлсэн. Одоо Улаанбаатар хотод таван салбараар дамжуулан хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж байна.

Saemaeul Sikdang нь Netflix-ийн “Culinary Class Wars” шоуны ерөнхий шүүгч, алдарт тогооч Пэк Жон Воны үүсгэн байгуулсан The Born Korea Inc компанийн олон улсын франчайз сүлжээний нэг хэсэг юм. Тус брэнд Солонгосын уламжлалт амтыг орчин үеийн үйлчилгээтэй хослуулдаг.
Үүнээс гадна Фүүд Корп ХХК нь Paik’s Noodle брэндийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Цаашид Фүүд Корп ХХК олон улсын чанартай хоолны брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллана.
Улаанбаатар хот дахь таван салбараар зочилж, Солонгосын уламжлалт амтыг мэдрээрэй.